Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026.06.10

Holbii платформыг ашигласнаар та дараах нөхцөлийг зөвшөөрч байна.

1. Платформын зорилго

Holbii нь үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчийг холбох онлайн платформ юм. Holbii нь үйлчилгээ үзүүлэгч биш бөгөөд үйлчилгээний чанар, үр дүн, аюулгүй байдалд шууд хариуцлага хүлээхгүй.

2. Хэрэглэгчийн үүрэг

Хэрэглэгч нь үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй.

Дараах төрлийн мэдээлэл, контентыг байрлуулахыг хориглоно:

  • Хууль бус үйл ажиллагаа
  • Худал, төөрөгдүүлсэн мэдээлэл
  • Луйвар болон залилан
  • Доромжилсон, ялгаварласан агуулга
  • Оюуны өмчийн эрх зөрчсөн контент

3. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч нь:

  • Үйлчилгээний мэдээллээ үнэн зөв оруулах
  • Амласан үйлчилгээгээ шударгаар үзүүлэх
  • Холбогдох хууль, дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй.

4. Төлбөр болон шимтгэл

Holbii нь зарим үйлчилгээ, захиалга эсвэл төлбөрөөс шимтгэл авах эрхтэй.

Шимтгэл болон төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж болох бөгөөд өөрчлөлтийг платформ дээр мэдээлнэ.

5. Хэрэглэгчийн контент

Хэрэглэгчийн байршуулсан зураг, текст болон бусад мэдээллийн хариуцлагыг тухайн хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Holbii нь шаардлагатай тохиолдолд аливаа контентыг устгах, засварлах, нийтлэхээс татгалзах эрхтэй.

6. Бүртгэлийг түдгэлзүүлэх

Holbii нь дараах тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг түр эсвэл бүрмөсөн хаах эрхтэй:

  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн
  • Хууль бус үйл ажиллагаа явуулсан
  • Бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан

7. Хариуцлагын хязгаарлалт

Holbii нь үйлчилгээ үзүүлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн аливаа маргаан, хохирол, төлбөрийн асуудалд шууд хариуцлага хүлээхгүй.

Талууд асуудлаа харилцан шийдвэрлэх үүрэгтэй.

8. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Holbii нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүссэн үедээ шинэчлэх эрхтэй. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

9. Холбоо барих

Имэйл: info@holbii.com

Вэбсайт: https://holbii.com

Scroll to Top